НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш олгоно

Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын  2023 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ долоо хоногт /2024.01.08/ 23:59 цагт хаагдсан. Тус өдөрт багтаж системд бүртгүүлсэн баримтуудын буцаан олголтын урамшуулал авахыг татварын байгууллагаас зөвлөлөө.

Иргэдийн хувьд 2023 оны 10-12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой гэсэн үг. Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог. Буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш олгоно гэлээ.