ЦЕГ-ын дарга Т.Сүхболд албан хаагчдаа сэлгүүлэн томиллоо

Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томилгоо, сэлгээ хийжээ. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболдыг Тээврийн цагдаагийн албаны даргаар томилж, түүний оронд  Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Баатарыг сэлгүүлэн томилсон байна. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын даргаар Хар тамхитай тэмцэх газрын дарга, дэд хурандаа Г.Даваанямыг томилсон бол Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболдыг Төрийн нууцын албаны даргаар  тус тус томилсон байна.