Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд нийт 600 автобусны татан авалт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд багтаан нийт 36 автобус нийслэлд орж ирсэн бөгөөд үйлчилгээнд явж буй. Үлдсэн 564 автобусыг нийлүүлэх календарчилсан төлөвлөгөөг гаргасан бөгөөд энэ сард багтаан 500 автобусыг нийлүүлэх бол ирэх хоёрдугаар сард үлдсэн 64 автобусыг нийлүүлэхээр төлөвлөсөн талаар нийслэлээс танилцуулсан.
Тэгвэл өнөөдөр өглөө дараагийн 50 автобус нийслэлд иржээ. Эхний 35 шинэ автобус Таваншар-Офицер, Үйлдвэр комбинат, Улаанхуаран чиглэлд иргэдэд үйлчилж байна.