2023 онд “Apple” компани ухаалаг гар утасны зах зээлд эзлэх хувиараа “Samsung Electronics”-ийг ардаа орхилоо. “Apple” компанийн “iPhone” өнгөрсөн онд дэлхийн хамгийн өндөр борлуулалттай гар утас болж, 2010 оноос хойш “Samsung Electronics”-ийн ноёрхож байсан байр суурийг булаажээ. Судалгааны IDC фирмийн тооцоолсноор “iPhone” гар утас өнгөрсөн онд 235 сая нэгж борлуулагдаж, дэлхийн зах зээлийн 20 гаруй хувийг бүрдүүлсэн бол 226.6 сая гар утас нийлүүлсэн “Samsung Electronics” хоёрдугаарт, БНХАУ-ын үйлдвэрлэгч “Xiaomi” гуравдугаарт бичигдэж байна. Сүүлийн жилүүдэд “Apple” компани баярын улирлын борлуулалтаараа тэргүүлж байгаа ч борлуулалт нь бүтэн жилийн дүнгээрээ “Samsung Electronics”-оос давсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм. “Apple”-ийн хамгийн том зах зээл болох БНХАУ-д хууль эрх зүйн хязгаарлалтууд нэмэгдэж, “Huawei Technology”-ийн өрсөлдөөн эрчимжсэн юм. Хэдий тийм боловч “Pro” загварын гар утасны борлуулалт нь өсөх чиг хандлагатай байгаа нь борлуулалтад нөлөөлсөн гэж салбарын үзэж байна.