УИХ-ын 2024 оны намрын чуулганы хаалтын өдөр буюу өчигдрийн хуралдааны эхэнд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ Засгийн газар 2023.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийсэн юм. ЭТТ ХК-ийн 2023 оны цэвэр ашиг гурван их наяд төгрөг бөгөөд үүний 2.2 их наяд төгрөг нь төрийн эзэмшлийнх, 870 гаруй тэрбум нь иргэдийнх аж. Тэгвэл тус компанийн БЭТ Ж.Ганбат “Цагаан сараас өмнө 2022 оны ногдол ашиг 120 мянган төгрөгийг иргэн бүрд олгоно” хэмээн мэдэгдлээ. АН 580 мянган төгрөг өгөхийг шаардаж байгаа ч ЭТТ ХК-ийн захирал С.Наранцогт 1072 хувьцааны ногдол ашиг болгон хүн бүрд 233 мянган төгрөг олгох боломжтой хэмээсэн бол БЭТ Ж.Ганбат: Цагаан сарын өмнө хүн бүрд ногдол ашиг 120 мянган төгрөг өгөхөө мэдэгдлээ. Үнийн дүн буурсаар байгаа ч ямартай ч, Цагаан сарын өмнө иргэн бүрд хувьцааны ногдол ашиг хүртээхээр тооцоолол хийж байгаа аж.