Улсын хэмжээнд өөрийн болоод өөр аймаг, сум дундын, аймаг дундын, хилийн зурвас, улсын тусгай хамгаалалтын газарт нийт 18.8 мянган өрхийн 7.8 сая толгой мал оторлож байна.
Отор нүүдэл хийж байгаа иргэдэд төрийн болоод эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүрээнд Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Мөрөн, Улаан-Уул сум буюу нийт 4 аймгийн 6 суманд Отрын штаб байгуулан ажиллаж байна.
Тус штабт нутгийн захиргааны байгууллага, ХХААГ, ЭМГ, Цагдаа, Онцгой, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд УОК-ын Шуурхай штабаас мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.