Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /өдрийн 01 цагийн орчимд шингэрүүлсэн байгалийн хийyн түлш тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан.
Ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, гал түймэрт онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 28 автомашин шатсан билээ.
Холбогдох байгууллагууд өдгөө ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан оcoл гаргасан Nissan Patrol машины жолооч БХЯ-ны Барилга захиалагчийн алба ТӨАА-н тооцоот Үйлдвэрийн газрын захирал Э.Мөнхнаран, "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр 48 цагийн хугацаатайгаар баривчлаад байгаа юм.Харин иргэд настай хүнийг хорилоо. Хаашаа л зугтав гэж. Хорих бус харин ч эсрэгээрээ сэтгэл зүйн зөвлөгөө өгч, дэмжих хэрэгтэй гэсэн шүүмжлэл яваад буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар жолооч нарын сэтгэл зүй маш хүнд, тогтворгүй байгаа бөгөөд ийм аймшигтай осол болсон гэж одоог хүртэл итгэхгүй байгаагаа хэлж, хүний амь нас эрсдсэн эсэхийг байнга асууж, сэтгэлээр унасан байдалтай байгаа аж. Тиймээс баривчлах саналыг гаргасан байна.