Ирэх дөрөвдүгээр сарын 8-нд нарны бүтэн хиртэлт болно

Удахгүй болох нарны хиртэлтийг энэ жил олон сая америкчууд харах боломжтой гэнэ.  Дараагийн нарны бүтэн хиртэлт 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд Мексикийн Номхон далайн эрэгт өглөөний 11:07 цагаас эхлэх аж. Нарны хиртэлт нь сар нар болон дэлхий хоёрын хооронд орж, нарны гэрлийг хааж байх үед тохиолддог. Сар нарны зарим хэсгийг хаах үед нарны хэсэгчилсэн хиртэлт тохиолддог, харин сар нартай зэрэгцэн, бүх гэрлийг нь хааснаар нарны бүтэн хиртэлт болдог. Энэ жилийн дөрөвдүгээр сарын 8-ны нарны бүтэн хиртэлтийн дараа АНУ-д дахин харагдах дараагийн нарны хиртэлт 2044 оны наймдугаар сарын 23-нд болно. Хамгийн сүүлд АНУ-д нарны бүтэн хиртэлт 2017 оны наймдугаар сард болсон.

Нарны бүтэн хиртэлт хаана харагдах вэ

НАСА-гийн мэдээлснээр нарны бүтэн хиртэлт 31.6 сая орчим хүнд харагдах боломжтой аж. 2017 оны хиртэлтийн үеэр ойролцоогоор 12 сая хүн нарны бүтэн хиртэлтийг харсан байна. Оклахомагийн зарим хэсэг 13:45 цагаас эхлэн бүтэн хиртэлтийг, дараа нь Арканзас мужид 13:51 цагаас бүтэн хиртэлт харагдах  бол зүүн өмнөд Миссури 13:56 орчмоос нар бүтэн хиртэх аж. Иллинойс, Кентакки, Индиана мужуудад бүтэн хиртэлт 14:00 цагийн орчимд болох аж. Дараа нь Пенсильванийн зарим хэсэг 15:16 цагийн орчимд бүтэн хиртэлтийг харагдах бол Нью-Йоркийн баруун хойд хэсгийн зарим хэсэгт 15:18 цагт харагдахаар байгаа аж.

https://www.cbsnews.com/news/total-solar-eclipse-april-2024-what-to-know/