Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо хүйтэн, жавартай хэвээр байна.
2024 оны хоёрдугаар сарын 19-ний 20 цагаас хоёрдугаар сарын 20-ны 20 цаг
хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн нурууны өмнөд хэсэг, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 42-47 хэм, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн голын хөндийгөөр 35-41 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 29-34 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн нурууны өмнөд хэсэг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 19-24 хэм хүйтэн байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 43-45 хэм, бусад хэсгээр 32-34 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 39-41 хэм, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 41-43 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.