Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржоор ахлуулсан төсвийн орлого бүрдүүлэх ажлын хэсэг уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа билээ. Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон Мандал-Овоо сумын Мандал ресурсд түрүү долоо хоногт ажиллаад энэ долоо хоногоос Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай ажиллаж эхэллээ.
Ажлын хэсэг өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр ирээд байна. Уулзалтын хүрээнд салбарын хяналт шалгалт хийж, холбогдох хуулийн дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.
Мөн орон нутгийн төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлэх, төсвийн орлогыг төвлөрүүлэх, биелүүлэх ажлыг зохион байгуулж байна