Оюутан цэргийн бүртгэл эхэллээ

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд хүлээн авна.

Хүсэлтийг "E-Mongolia" гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn портал болон Төрийн үйлчилгээний "Хурдан" төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.

"Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу. 

  • Нийслэл Улаанбаатар хот болон орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 1-р дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
  • 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана. 

Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлэх юм байна.