Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 072-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас хоёр давхрыг нь худалдан авсан хэмээн буруутгасан. Ийнхүү Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад дөрвөн жилийн хорих ял, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулууд хоёр жилийн хорих ял оноосон. Тэгвэл Давж заалдах шатны шүүх өчигдөр хуралдан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад оноосон дөрвөн жилийн ялыг бууруулж хоёр жил болгосон бол ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарыг суллаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.