Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө -6 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 06-наас 09-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2024 оны гуравдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15-20 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм, бусад нутгаар -2-7 хэм хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.