Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

                               2024 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн төв хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи шуургатай байна.

Хур тунадас: 11-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, 13-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар, 19,20-нд тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.    

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

  • Хур тунадас: 16, 19-нд цас орж, явган шуурга шуурна.
  • Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16, 19-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
  • Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-18 хэм, бусад хэсгээр 9-14 хэм, өдөртөө бүх хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. 16-наас хүйтэрнэ