Монгол Улс ардчиллын индексээр дөрвөн байр ухарлаа

Монгол Улс ардчиллын индексээр дөрвөн байр ухарч, 81 дүгээр байрт орсон байна.

"V-Dem" институт 1789 оноос хойш жил бүр тус индексийг тогтоож буй. Өнгөрсөн жил манай улс 0.43 оноогоор 77 дугаар байранд орж байв.

Олон улсын байгууллагуудаас гаргадаг индексүүд тухайн улсын хөгжил, ил тод байдлыг илэрхийлж, гадаад тавцан дахь үнэлэлт дүгнэлт хийгээд эдийн засгийн харилцаанд ч нөлөөлж байдаг.Монгол Улс "Transparency International" байгууллагаас гаргадаг авлигын индексээр 2023 оны хувьд (хамгийн сүүлийнх) 180 улсаас 121-т жагссан нь өмнөх оноос таван байраар ухарсан үзүүлэлт болсон юм.

Энэ жил Монгол Улс олон улсын индексүүдэд сайнгүй үзүүлэлтээр ийн жагсаж байна.