Өмнөговь аймгийн хугацаат цэргийн байлдагчид цэрэгжилтийн спортын III төрөлт тэмцээнээр өрсөлдөнө

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас санаачлан Батмөнх даян хааны мэндэлсний 560 жил, Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жил, Халх голын дайны ялалтын 85 жилийн ойн нэрэмжит Хугацаат цэргийн албан хаагчдын 3 төрөлт тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус тэмцээнд Хилийн цэргийн 0166-р анги, Хилийн цэргийн 0131-р анги, Зэвсэгт хүчний 167-р анги тус бүрээс шилдэг 5 хугацаат цэргийн алба хаагч буудлага, гар гранат, туухай өргөлт гэсэн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, өрсөлдлөө.