Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны гуравдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Туул голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 1-3 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 0-2 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 0 хэм орчим байна.