Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг Хүрмэн суманд ажиллалаа. Хүрмэн сумын хувьд 400 гаруй малчин өрхтэйгээс алсын оторт 20 гаруй айл яваа, бусад сумдын нутагт 30 гаруй айл оторлож дийлх нь нутагтаа өвөлжиж хаваржиж байна. Хүрмэн сумын нутагт баруун сумд тухайлбал Гурвантэс, Ноён, Сэврэй болон Ханхонгор, Баян-Овоо сумын малчин айл өрхүүд ч мөн оторлон амьдарч байгаа юм. Аймгийн онцгой комиссын шийдвэрээр олгогдож байгаа өвсийг дээрх сумдын малчдад олгох, хандив тусламжаар ирсэн бараа бүтээгдэхүүн хуваарилах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэргийг олгох ажил тус суманд үргэлжилж 800 гаруй боодол өвсийг эхний ээлжинд хүргэлээ. АОК-ын олгож буй энэ жилийн өвс Төв аймгийн Цээл сумаас нийлүүлэгдсэн сайн чанарын ногоон өвс гэдгийг энд онцолъё.