"Эрэгтэйчүүдийн сарын дундаж цалин 2.5 сая төгрөг"

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр "Монгол цэргийн өдөр" тохиож байна.

"Монгол цэргийн өдөр" нь Зэвсэг хүчин үүсэж, хөгжсөн өдөр бөгөөд 103 жилийн түүхтэй юм. Энэхүү өдөртэй холбогдуулан ҮСХ-ноос сонирхолтой тоо, судалгаануудыг дэлгэжээ.

  • Монгол Улсын нийт хүн амын 49 хувийг эрчүүд бүрдүүлдэг. Үүний 51.7 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна.
  • Эрчүүдийн дундаж наслалт 67 бөгөөд одоо байгаа хамгийн өндөр настай эрэгтэй хүн 103 настай.
  • 18-29 настай эрчүүдийн ердөө 15.8 хувь нь цэргийн алба хаасан байна. Харин 30-39 насныхны 42.6 хувь, 50-59 насныхны 82.7 хувь, 60-аас дээш настай эрчүүдийн 87.8 хувь нь цэргийн алба хаажээ.
  • 2023 онд төрсөн хүүхдүүдийн 51.4 хувь нь хүү байна.
  • Монгол Улсад "Цэрэг" нэртэй 14 хүн байдаг.
  • СӨБ-ын байгууллагад суралцагсдын 51 хувь нь эрэгтэйчүүд бол ЕБС-ийн сурагчдын 50 хувь нь эрэгтэй, МСҮТ-д суралцагсдын 63 хувь нь эрэгтэй, их дээд сургуулийн оюутнуудын 39 хувь нь эрэгтэйчүүд байна.
  • Удирдах албан тушаалтнуудын 62.8 хувь нь эрэгтэй бол хувиараа хөдөлмөр эрхлэгсдийн 46.7 хувь нь эрчүүд байна.