Хавар ойртож байгаатай холбогдуулан цас, мөс хайлж, үер болж болзошгүй талаар Монгол Улсын Онцгой байдлын комиссын мэдэгдэлд үндэслэн Синьхуа агентлаг мэдээлжээ. Синьхуа агентлаг “Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс дулаарсны улмаас цас хурдан хайлж, улсын хэмжээнд цасан бүрхүүлийн хэмжээ 63 хувь болж багасаж, үер усны эрсдэл нэмэгджээ. Тус улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан “Засгийн газар хаврын болзошгүй үерээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум монгол төгрөг (3.3 сая орчим ам. доллар) зарцуулна гэж мэдэгдсэн. Тус улсын цаг уурын хяналтын агентлагийн мэдээлснээр Монгол Улсад өвлийн улиралд ердийнхөөс илүү их цас орсон байна. Хоёрдугаар сарын сүүлчээр нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь 100 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байсан” хэмээжээ.
http://www.chinaview.cn/asiapacific/20240314/3c2708b441654263802ad0dbeabb63e7/c.html