“iPhone 17”-ийн дэлгэц өмнөх загваруудаасаа илүү бат, бөх болно

“Apple”-ийг “iPhone 16” цувралаа энэ оны сүүлээр гаргах ч 2025 онд гарах  “iPhone 17”-ийн тухай шинэ цуурхал аль хэдийн гарчээ. “Iphone”-ийн мэдээллийг задруулдаг гэдгээрээ алдартай “Instant Digital” саяхан Хятадын “Weibo” нийгмийн сүлжээнд “iPhone 17”-ийн шинэ цуурхал нийтэлж, “Apple” компани “iPhone 17”-д зориулсан дэлгэцийн шинэ технологи боловсруулсан гэж мэдэгдэв.

“Instant Digital”-д бичсэнээр "Apple” “iPhone 17”-ийн дэлгэц  таны бодож байгаагаас ч илүү тэсвэртэй байх болно гэжээ. “Apple”-ийн 2020 оноос хойш “iPhone” утсандаа ашиглаж байгаа керамик  шил нь амархан эвдэрч гэмтэхдээ амархан. Энэхүү шинэ дэлгэцийн технологи нь энэ жил “Samsung Galaxy S24 Ultra” дээр нээлтээ хийсэн “Corning”-ийн “Gorilla Armor” шилтэй  төстэй аж. “Gorilla Armor” нь тусгалыг 75 хувь хүртэл бууруулж, зураас гарах магадлалбг дөрөв дахин" уналтад гурав  дахин илүү тэсвэртэй байдаг аж. “Digital Trends”-ийн Пракхар Ханна “Gorilla Armor”-ыг "Galaxy S24 Ultraу-ийн хамгийн том сайжруулалтын нэг" гэж нэрлэжээ.с