Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-нд Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч, зарим газраар шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2024 оны гуравдугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгороор 5-10 хэм, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.