Японд хүний амь насанд аюултай нянгийн халдварын тохиолдлууд асар их нэмэгдэж байгаа нь албан тушаалтнуудын санааг зовоож эхлээд байна. Тус улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн (NIID) нь хоолойн стрептококк болон импетиго үүсгэгч нянгаар үүсгэгддэг стрептококкийн хордлогын шокын хам шинж (STSS) - А бүлгийн стрептококкийн тохиолдлууд ихээхэн нэмэгдэж байгааг тэмдэглэжээ. STSS нь нянгийн бие махбодид, түүний дотор цус, эдэд нэвтэрч, цусны даралтыг бууруулж, улмаар эрхтэний дутагдалд хүргэдэг. 2023 онд Японд 50-иас доош насны STSS нянгийн халдвартай хүмүүсийн тохиолдлын 30.9 хувь нь нас барсан боловч Нью-Йоркийн Эрүүл мэндийн газраас STSS-ийн тохиолдлын 60 хүртэлх хувь нь үхэлд хүргэж болзошгүй гэж мэдэгджээ.
Тус улсад хүнд хэлбэрийн инвазив стрептококкийн халдварын өсөлттэй зэрэгцэн STSS-ийн тохиолдлууд нэмэгдэж байна. 2023 онд стрептококкийн хүнд халдварын 941 тохиолдол бүртгэгдсэн нь коронавирусийн тахлын өмнөх үеийн хамгийн өндөр тохиолдол юм. Гуравдугаар сарын 11-17-ны хооронд Токио хотын захиргаа нянгаар үүсгэгдсэн, хурдацтай хөгжиж буй септик шок буюу цус задралт стрептококкийн халдварын зургаан тохиолдол бүртгэгдсэний нэг нь нас баржээ. Эдгээр тохиолдлын тал хувь нь А бүлгийн стрептококкийн улмаас үүссэн бөгөөд нэгээс бусад нь 60 ба түүнээс дээш насныхан байжээ. Японы Эрүүл мэндийн сайд Кейзо Такемигийн тайлбарт дурдсанаар, тохиолдлын тоо гэнэт өссөн нь бусад өвчний халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой байсан COVID-19-ийн халдвараас сэргийлэх арга хэмжээг суларсантай холбоотой гэж “Japan Times” сонинд бичжээ.
https://www.newsweek.com/mystery-rise-infection-30-percent-fatality-rate-japan-1883195