Бостоны коллежийн профессор, судлаач Питер Грэй саяхан "Вашингтон Пост" сонинтой хамтран хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал дордож буй талаар судалжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн байдал дордож, хүүхэд, өсвөр насныхны дунд амиа хорлох оролдлого нэмэгдэж байгаа хоорондоо шууд холбоотой гэж үзэж байна. Грэй бусад судлаачдын хамт есдүгээр сард хэвлэгдсэн Хүүхдийн өвчин судлалын сэтгүүлд гаргасан дүгнэлтээ хураангуйлан танилцуулжээ. Грэй хэлэхдээ энэ хандлага 1960-аад оноос эхэлсэн бөгөөд сошиал медиа мэдээж тус болоогүй байна. Энэ чиг хандлагатай тэмцэхийн тулд хийх ёстой нэг бодит зүйл бол хүүхдүүдээ багийн спортоор хичээллүүлэх, аялалд явах гэнэ. "Хүүхдүүд аливаа зүйлийг бие даан хийх дуртай" гэж Грэй хэлээд “Энэ нь зөвхөн утаснаас салгах тухай биш. Энэ асуудал гар утаснаас өмнө үүссэн. Хүүхдүүд утсаар холбогдож байгаа нь тэд хангалттай нэгдэж чаддаггүй” гэжээ.