БШУЯ-наас ирэх хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлээс 3-6-г хасаж, цөөлөхөөр болсон. Тодруулбал, уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын системээс хасна хэмээн мэдэгдээд буй. Харин энэ талаар БШУЯ "Уран зохиол, дуу хөгжим, технологи гэсэн гурван хичээлийг хасах нь худал. Иргэдийн дунд буруу ташаа мэдээлэл яваад байна. Сурагчдын судлах хичээлийг багасгахаар ерөнхий төлөвлөгөөгөө бэлтгэж байгаа. Дөрөвдүгээр сарын 12-ныг гэхэд ямар хичээлийн аль агуулгыг хасах талаар тодорхой шийд гарчихна гэлээ.