Иргэн Д нь 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогчид жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.
Мөн Цахим орчинд энэ оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэр бүхий цахим хэрэглэгчийн хаягаас байршуулсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн “Т” нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогчид жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.