Дөрөвдүгээр сарын 1-ний 15:00 цагийн байдлаар Геодези, Усны барилга байгууламжийн газарт авто замд ус тогтсон талаар болон шар усны тухай 11 дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу 26 албан хаагч, 11 машин техник, хоёр помптой ажиллав. Тодруулбал,
- Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Намгийн суваг
- Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Дарь-эхийн зам, “Хас” захын урд
- Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороолол, “Өнөр хороолол”-ын арын зам
- Баянгол дүүргийн 29 дүгээр хороо “Акума” төв зэрэг байршлуудад тогтсон усыг сорууллаа.
Мөн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Архивчдын гудамжинд уулын шар ус явган зам болон авто зам давж орж ирж байсан тул шороо асган, авто зам болон явган хүний зам руу ус орохоос сэргийлэн боолт хийгээд байна.