Хан-Уул дүүргийн 8,9 хороо, Сонсголонгийн 289.4 У/М гүүрний засвар ажлын хүрээнд тус гүүрний зорчих хэсгийн зүүн талын чиглэлийн эгнээг хааж байгаа аж. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих байдлаар зохион байгуулалт хийхээр болжээ.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн гүүрний орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийг хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Засвар: 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны 23:00 цагаас 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.