Ойрын хоногуудад нутгийн зарим хэсгээр цас орж, шуурга шуурна

Нутгийн баруун хагаст бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говийн бүс хүчтэй салхи шороон шуурга шуурна.

2024 оны 04 сарын 26-ны цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. 

Улаанбаатар хот: Үүлэрхэг, Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр +5, +7 градус дулаан байна.