Төмөр замчдын цалин нэмэгджээ

"улаанбаатар төмөр зам" нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг зургадугаар сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Уг тушаалд "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн гарын үсэг зурж баталгаажуулжээ. "УБТЗ" ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан ирэх зургадугаар сарын 6-ны өдөрт зориулж ийнхүү цалинг нь нэмжээ.

Цалингийн нэмэгдэлд УБТЗ-ын нийт ажилчид бүгд хамрагдана. "УБТЗ" 2022-2023 онуудад нийт ажилчдынхаа цалинг 15 хувиар нэмж, жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар бодож олгожээ.

Тус нийгэмлэг төмөр замчдынхаа өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон арга хэмжээ авч байгаа. Тухайлбал "Говийн төмөр замчин" хөтөлбөрийн хүрээнд говийн бүсэд ажиллаж байгаа төмөр замчдадаа 200 мянган хүртэлх нэмэгдлийг олгож байгаа.