Д.Дагвадорж:Эх хэлтэн та бүхэндээ маш их талархлаа

Асашёорюү Д.Дагвадорж аварга хорт хавдраар өвчилсөн тухайгаа цахим хаягаараа мэдэгдэж, дөрөвдүгээр сарын 23-нд буюу энэ мягмар гарагт хагалгаандаа амжилттай орсон юм.

Тэрээр энэ тухайгаа "Бүх зүйл бүрэн. Маш, маш сайн байна. Эх хэлтэн та бүхэндээ машид их талархлаа. Эх сэтгэлийн авшигт Япон хүн танд талархлаа. Хүн даах чинээгээрээ ачаа үүрдэг юм гэсэн. Хийх ажил их байна. Энэ оны долоодугаар сарын 7-нд циркээ нээж, түүхт 80 жилийн ойгоо нөхөн тэмдэглэнэ. Монгол цирк мандан бадраг. Хурай" хэмээжээ