Ховд аймгийн Дарви суманд 3,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ховд аймгийн Дарви сумын газар нутагт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 01:48 минутад 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Тухайн газар хоёр малчин айл нутагладаг байсан бөгөөд тухайн газарт, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй аж.

Газарзүйн байршил (Өргөрөг, Уртраг): 46,79,93,48