Монгол Улсын Аварга С.Мөнхбат өөрийн спортын сэргээн засал, уламжлалт эмчилгээний "Альфа медикал сэргээн засах төв" эмнэлэгтээ жил бүр 20 хүнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
Тодруулбал, эмчилгээ, оношилгоо шаардлагатай байгаа ахмад бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд, Монгол бөхийн өргөөний үйлчилгээний ажилтнуудаас нийт 20 хүнийг эмчийн үзлэг, иж бүрэн шинжилгээ, MRI, өдрийн эмчилгээ зэрэг 1.5 сая, нийт 30 сая төгрөгний эмчилгээ үйлчилгээг жил бүр үнэ төлбөргүй үзүүлэх аж.
Энэ 2024 оны тухайд тэрээр найман барилдаанд тавын даваанд тунан давсан найман бөх, оношилгоо, эмчилгээ шаардлагатай байгаа 50-иас дээш насны ахмад найман бөх, жаяг дэгийн багийн хоёр гишүүн, үйлчилгээний ажилтнуудаас мөн хоёр хүнийг дээрх үйлчилгээнд хамруулах санал гаргажээ.