Японы автомашин үйлдвэрлэгч "Тоёота мотор" 2023 онд дэлхий даяарх үйлдвэрүүддээ 9,97 сая гаруй автомашин үйлдвэрлэж компани байгуулагдсанаас хойших хамгийн дээд үзүүлэлт байжээ.
Тухайлбал тус компани 2023 оны санхүүгийн жилд дэлхий даяар 10,3 сая гаруй авто машин борлуулсан нь мөн түүхэн дээд үзүүлэлт болжээ. Өмнөх оныхоос борлуулалтын хэмжээ 7,3 хувиар өссөн. Японд төдийгүй АНУ, Европын орнуудад "Тоёота" компанийн авто машин эрэлт ихтэй байсан нь борлуулалт өсөхөд нөлөөлжээ.
Үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оныхоос 9,2 хувиар өссөн хэдий ч тус корпорац 10,1 сая автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй байна.