Он гарсаар 368 хүүхэд залилах гэмт хэргийн хохирогч болжээ

2024 оны нэгдүгээр улиралд хүүхдэд хохирол учруулан 1582 хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор хяналт тавьж ажиллажээ. Энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 0,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүүхдийн өмчлөх болон эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохиолдол их гарчээ. 

Тодруулбал: 

  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 289
  • Хүчиндэх 360
  • Хулгайлах 368
  • Залилах 112
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 95 гэмт хэрэгт, нийт 1660 хүүхэд хохирогчоор тогтоогджээ.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 639 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 250 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд, шилжүүлж шийдвэрлэжээ. 

Үүнээс 6,8 хувь нь 8 хүртэлх, 27,3 хувь нь 8-13, 66,5 хувь нь 14-17 насны хүүхдүүд байаагаас 780 нь эрэгтэй, 880 нь эмэгтэй хүүхдүүд байжээ.