Ерөнхий боловсролын сургууль болон багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ орон даяар өнөөдрөөс эхлэн зохион байгуулна.
Ирэх тавдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх энэхүү үнэлгээ нь:
- Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах,
- Багш бүрийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох,
- Багшид урамшуулал олгох,
- Оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх,
- Өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний соёлыг төлөвшүүлэх
- Улмаар сургалтын чанар, сурлагын амжилтыг нэмэгдүүлэх зорилготой. /Эх сурвалж: БШУЯ/