I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ

Татварын байгууллагаас 2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс /2024:04:29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна гэж мэдээллээ. 

Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80,5 тэрбум төгрөгийг олгохоос 24,153 иргэн буцаан ойлголтоороо 378 сая төгрөгийн хөрөнгийг татвараа төлжээ. одоо нийт 1,222,842 иргэнд 80,2 тэрбум төгрөгийг буцаан олгох юм. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15,2,1 хуулийн 15,3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухай улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгодог билээ.