10 солонгос залуу тутмын зургаа нь гэрлэсний дараа хүүхэдтэй болох "шаардлагагүй" гэж үзэж байгаа талаар “Koreatimes” мэдээлжээ.
Жендэрийн эрх тэгш байдал, гэр бүлийн яамнаас лхагва гарагт гаргасан тайланд дурдсанаар 13-24 насны судалгаанд оролцогчдын 60.1 хувь нь хүүхдийг гэрлэлтийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэхээ больсон гэжээ. Гэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа эсэхийг асуухад ердөө 38.5 хувь нь тийм гэж хариулсан нь гурван жилийн өмнөх 39.1 хувьтай харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт болж байна.
Солонгосын төрөлтийн түвшин буюу эмэгтэй хүний амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн дундаж тоо 2023 онд 0.72 байсан нь дэлхийн хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байна. Солонгосын Статистикийн агентлагийн мэргэжилтнүүд энэ онд энэ тоо 0.7-оос доошилж, үндэсний тэтгэврээс эхлээд нийгэмд тогтсон олон тогтолцоонд сөргөөр нөлөөлж эхэлнэ гэж таамаглаж байна.
Амьдралын чанарын талаар асуухад 29.6 хувь нь эерэгээр өөрчлөгдсөн гэж хариулсан нь 2020 онд өмнөх судалгааны үеэр ингэж хэлж байсан 13.4 хувиас өссөн байна. Мөн Солонгосын нийгмийг шударга гэж үзэж байна уу гэсэн асуултад 54,7 хувь нь санал нийлж байна гэжээ.
https://www.koreatimes.co.kr/www/culture/2024/05/199_373854.html