Зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт орууллжээ

Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Анкарагийн гудамж буюу Зоос гоёлын уулзвараас СУИС-ын уулзвар хүртэлх авто замыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06:00 цаг хүртэл өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан хаана. Тухайн авто замаар зорчдог нийтийн тээврийн 7 чиглэлд түр өөрчлөлт орууллаа. 

Тодруулбал Ч:8, Ч:9, Ч.35, Ч:55, Ч:66 чиглэлүүд Сүхбаатарын гудамжаар, Ч:23, Ч:28 чиглэлүүд нь Их сургуулийн гудамжаар тус тус тойрч үйлчилгээ үзүүлнэ.

Иймд нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчино.