Энэ лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтан тодорно

НӨАТ-ын сугалааны тохирол энэ лхагва гарагт буюу тавдугаар сарын 22-ны 13:00 цагт болно.

Сугалааны тохирлыг "И-Баримт", аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалааны урамшуулалд: 

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • 4 орон таарвал /40,000-100,000/
  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • 7 орон таарвал /500,000- 10 сая/
  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болсон.