Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.13-05.19 /нийслэлийн долоон дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гурван иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 83 нь гал түймэр, долоо нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, тав нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.