Урт цагааны гудамжны тохижилтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг өчигдөр зарласан бөгөөд "Урт цагаан"-ы гудамжийг 44 тэрбум төгрөгөөр тохижуулахаар төсөвлөсөн байна.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийн нийт төсөвт өртөг 44,175,500,000 төгрөг (дөчин дөрвөн тэрбум нэг зуун далан таван сая таван зуун мянга) бөгөөд санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргахаар тусгажээ. Тус гудамжинд байрлаж байсан барилгын газарт 196 автомашины зогсоолтой, цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм.