Сүүлийн үед дулаарч, иргэд алхах, дугуй, цахилгаан скүүтрээр сүлжин хурдлах нь их болсон. Харамсалтай нь, зориулалтын замгүйгээс явган зорчигчид дайруулан гэмтэж, бэртэх тохиолдол эрс нэмэгдсэн бөгөөд цахилгаан скүүтэрт дайруулсны улмаас тархи нь доргисон, хөл, шагай, гараа хугалсан бүр сонсголгүй болсон тохиолдол ч гарчээ. Тэгээд ч иргэд гудамжаар тайван амгалан алхах эрх ч алга.
Хотын дарга Х.Нямбаатар энэ асуудлыг эргэн харж, тоймтой арга хэмжээ яаралтай авахгүй бол явган хүний замаар яваа иргэд цахилгаан скүүтэрт дайруулж гэмтдэг эс бөгөөс дугуй скүүтэр унасан залуус ялангуяа бага насныхан автомашины замаар сүлжин явахдаа өөрсдөө автомашинд дайруулж осолддог байдал өдрөөс өдөрт нэмэгдэн олон хүн эрүүл мэндээрээ хохирч үлдэж байна.
Жолооч нар дугуй, скүүтэртэй залуус гэнэт хажуугаас нь хурдтай орж ирдэг. Яаж ч чаддаггүй. Их хэцүү байна гэдэг. Энэ мэтээр хөгшид, залуусгүй түгжрэлгүй замаар зорчихын тулд амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан байж зорчиж байна.
Тиймээс тусгайлан журам гарган ядаж л насны хязгаар тавьж өгөхийг нийслэлчүүд шаардаж байна. Энд тэндгүй сүлжилдэн, хурдтай давхиж буй дугуй скүүтэртэй залуусыг буруутгах аргагүй ч дураараа энэ байдал олон хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаагаараа ноцтой уршиг тарьж байна. Явган хүний зам талбай, автомашины зам, гарц гээд л хаа сай сайгүй скүүтэртэй залуус сүнгэнэх болсон. Өмнө нь автомашин, мотоцикл, унадаг дугуйтай холбоотой осол бүртгэгддэг байсан бол өдгөө скүүтэр нэмэгджээ. Тиймээс зориулалтын дугуйн зам, замын хөдөлгөөний шинэ дүрмээр энэ бүхнийг зохицуулахгүй бол нийслэл эрсдэлийн хот болон хувирах нь. Залууст осолтой, явган зорчигчдод аюултай, жолооч нарт ч эрсдэлтэй энэ байдлыг шуурхай зохицуулж, тодорхой насны босго тавьж, залуусаа осол, гэмтлээс сэргийлэхгүй бол Гэмтлийн эмнэлэг скүүтэр, дугуйтай автомашины замаар яваад осолдсон эс бөгөөс цахилгаан скүүтэрт дайруулж гэмтэж, бэртсэн иргэнээр дүүрлээ.