ДЭМБ: Бэлгийн замын халдварт өвчнөөр өдөрт 15-49 насны нэг сая гаруй халдварлаж байна

  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) шинэ тайланд дурдсанаар, дэлхий даяар бэлгийн замаар дамжих халдварын (БЗДХ) тоо нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн ажилтнуудын хамгийн их санаа зовоосон асуудал болж байгааг онцолсон байна. Тус тайланд заг хүйтэн, тэмбүү, трихомониаз гэсэн  эдгэрдэг бэлгийн замын халдварт өвчнөөр  өдөрт 15-49 насны нэг сая гаруй халдварлаж байгааг тогтоожээ. Ялангуяа тэмбүүгийн тохиолдол хурдацтай нэмэгдэж байна. 15-49 насны насанд хүрэгчдийн тэмбүүгийн шинэ тохиолдлын тоо 2020 онд 7.1 сая байсан бол 2022 онд найман сая болж өссөн байна. Мөн  жирэмсэн эхээсээ халдвар авсан төрөлхийн тэмбүүгийн өвчлөл нэмэгдэж байгаа ажээ.  2020-2022 онд  жилд 100 мянган амьд төрөлтөд ногдох түвшин 425-аас 523 болж өссөн байна. Мөн тайланд антибиотикт тэсвэртэй заг хүйтэн өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдэж байгааг дурдсан байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал доктор Тедрос Адханом Гебрейюс  "Тэмбүүгийн өвчлөл нэмэгдэж байгаа нь ихээхэн санаа зовоож байнаБидэнд эдгээр тахал өвчнийг зогсооход шаардлагатай багаж хэрэгсэл байгаа ч одоо улам бүр ээдрээтэй болж буй дэлхийн нөхцөлд улс орнууд өөрсдийн тавьсан амбицтай зорилтдоо хүрэхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй" гэжээ.

https://www.yahoo.com/news/stis-including-syphilis-gonorrhea-increasing-182725460.html