Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан үйлчлүүлэгчийн СТ оношилгоогоор тархины хавдар оношлогдож, яаралтай журмаар мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаянтай хамтран тархины хавдрыг авах хагалгааг амжилттай хийжээ.
Дүүргийн эмнэлэгт тархины хавдрыг мэс заслын аргаар анх удаа авсан нь энэ юм. Тус хагалгаанд Б.Мөнхпүрэв эрхлэгчтэй Мэс засал, гэмтлийн тасаг, М.Отгонтуяа эрхлэгчтэй Мэдрэлийн тасаг, Б.Батдэлгэр эрхлэгчтэй Эрчимт эмчилгээний тасаг, Лаборатори, ариутгалын тасгийн хамт олон оролцсон байна.