Энэ зуны хувьд сүүлийн арван жилд тохиогүй их устай аадар бороо орох магадлал өмнөх жилүүдээс илүү байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан урьдчилан сэргийлэх мэдээнээс харж болно. Харин өнөөдөр буюу зургаадугаар с арын 5-ны өдрийн 14 цагийн орчимднийт нутгаар их устай аадар бороо орж, салхины хурд эрс нэмэгдэх төлөвтэй байгаа тул бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, гол уснаас хол байлгах, үерийн эрсдэлтэй газарт нутаглаж буй айл өрх сэрэмжтэй байж, иргэд үер усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа. Мөн
- Усны суваг дагаж явахгүй байх
- Борооны гутал, цувтай явах
- Хүүхдээ гэр байшингаасаа холдуулахгүй байлгах
- Цахилгаан дамжиж мэдэх тул төмөр хашаа хайснаас хол явах зэрэг эн тэргүүний зөвлөмжийг дагахыг хологдох газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.