ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замыг хааж, засварлана

Хан-Уул дүүргийн 22-р хороо, ХААИС-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замыг хааж шинэчлэхээр болжээ. Тодруулбал, маргааш буюу зургаадугаар 6-ны 23.00 цагаас 10-ны өдрийн 06.00 цагийн хооронд хааж, шинэчлэх юм байна.

Иймд иргэд, жолооч та бүхнийг бусад чиглэлийн зам ашиглан хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.