Зуны зугаатай аяллынхаа үеэр арьсаа хэрхэн наранд түлэхгүйгээр зөв арчлах, хэрэв таны арьс аль хэдийн түлэгдэж, борлосон бол эрүүл сайхан арьсаа эргүүлэн авах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
БИД ЯАГААД БОРЛОДОГ ВЭ?
Борлох нь таны биеийн өөрийгөө нарны UV туяанаас хамгаалах гэсэн оролдлого юм. Меланин бол таны арьсыг бор болгож харагдуулдаг бодис бөгөөд таны арьс нарны UV туяаг шингээж авахын тулд меланиныг арьсны өнгөн давхаргад цацдаг. Тиймээс нарны UV туяанд удаан байх тусам бие илүү их меланин ялгаруулж таны арьс борлодог байна.
БОРЛОХООС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Арьсаа үргэлж нарны UV туяанаас хамгаалж малгай, шүхэр, нарны хамгаалалттай хар өнгийн эсвэл нарны гэрэл нэвтрүүлдэггүй хувцас өмсөх хэрэгтэй. Мөн хамгийн чухал нь нарны тосыг 2-3 цаг тутам тогтмол жигд түрхэх явдал юм.
БОРЛОСОН АРЬСЫГ ХЭРХЭН ЦАЙРУУЛАХ ВЭ?
ҮХЭЖСЭН АРЬСАА ГУУЖУУЛАХ
Борлосон арьсны эсүүдийг арьсны гадарга дээрээс зөөлөн, тогтмол гуужуулснаар арьсны гүнээс борлоогүй, шинэ эсүүд гарч арьс аажмаар цайрна. Гуужуулагчид агуулагддаг АНА хүчлүүд нь арьсны гадарга дээр хуримтлагдсан үхсэн арьсны эсүүдийг хооронд нь салгаж, гуужуулдаг учраас нөсөө толбо, борлосон арьсыг цайруулахад хамгийн үр дүнтэй.
АНА хэрэглэхэд анхаарах зүйлс: Анх удаа хэрэглэж байгаа бол долоо хоногт 1-2 удаа хэрэглэж, арьсаа аажмаар дасгаж байгаад яваандаа орой болгон түрхдэг болох. АНА нь арьсыг гуужуулж наранд мэдрэг болгодог тул зөвхөн орой түрхэж, өглөө нь заавал нарны тос түрхэх шаардлагатай. Эмзэг арьстай бол АНА-г хэтрүүлэн хэрэглэвэл арьс хорсох мэдрэмж төрж, улайж, эмзэгшдэг. Гуужуулсныхаа дараа үргэлж арьсыг сайн тайвшруулах, эмчлэх, чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээрэй.
АРЬСАА ТАЙВШРУУЛЖ, ЧИЙГШҮҮЛЭХ
Зуун наст бол наранд түлэгдсэн, улайж, борлосон арьсанд хамгийн үр дүнтэй найрлагуудын нэг юм. Зуун наст нь үрэвслийг намдааж, арьсыг тайвшруулж, чийгшүүлж, эмчилж, өнгийг эргээх үйлчилгээтэй учир наранд түлэгдсэн, улайж, борлосон арьсыг маш хурдан эмчилж, тайвшруулна.
Органик зуун настын хандыг 95.2% хүртэл агуулсан гелин тос наранд түлэгдсэн арьсыг эрчимтэй эмчилнэ
79%-ийн зуун настын хандтай эмзэгшиж, хуурайшсан арьсыг гүн чийгшүүлж, тайвшруулна.
Зуун наст, гиалуроны хүчил 5%, коллаген 5% агуулсан хуурайшилтыг тослогдуулахгүй .
ЦАЙРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ
Дараах орцуудыг агуулсан цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй:
- Витамин С
- Кожийн хүчил
- Гликолийн хүчил
- Ниацинамид
- Ретиноид, ретинол
- Азелаины хүчил
Альфа-арбутин
Хэрвээ та хурдан цайрмаар байгаа бол дээрх найрлагуудыг агуулсан серум, эссен, ампуль, охь, тос, маск зэрэг нэг идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ арьсаа цочроохгүйн тулд нэг удаад нэг л идэвхт найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээрэй.
- Арьсыг цайруулах 10 төрлийн найрлагатай, 10%-ийн Витамин Ц-тэй цайруулах серум
- Витамин Ц 20%, витамин Б12, ниацинамид, глутаминтай цайруулах серум
- Будаа 76%, ниацинамидтай арьсны өнгийг сэргээж, чийгшүүлэх тонер
- Арьсыг гүн чийгшүүлж, цайруулж, эрүүл болгох чийгшүүлэгч тос
- витамин Е 93.3%, ретинол 0.4%, үрчлээс, нөсөө толбыг эрчимтэй арилгана
- Арьсыг цайруулж, өнгийг сэргээх Южа жимсний эссенц
- Гэмтэж өнгөө алдсан арьсыг эрчимтэй цайруулж сэргээх нероли цэцгийн охь тос
Шинээр бүтээгдэхүүн туршиж үзэхийн өмнө үргэлж тухайн бүтээгдэхүүний үйлчилгээ, таны арьсны төрөлд тохирох эсэх, хэрэглэх заавар, заалтыг сайн анхаарч байгаарай. Бүтээгдэхүүн арьсанд тань таарах эсэхийг мэдэхийн тулд эхлээд тохойны дотор тал, бугуйндаа түрхээд 24 цаг ажиглаарай.