Авто худалдааны цогцолбороос Баруун аймаг салдаг уулзвар хүртэлх 3 км авто замын хөдөлгөөнийг нээлээ.
Сонгинохайрхан дүүргийн 31,32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн авто замд эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэний зэрэгцээ Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх, наадамчин олон тав тухтай, аюулгүй зорчих нөхцөлгийг бүрдүүлэхээр 9,4 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар авто худалдааны цогцолбороос Баруун аймаг салдаг уулзвар хүртэлх 3 км авто замын суурь хучилтын ажлыг хийж хөдөлгөөнийг нээгээд байна.