Нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орсон борооны дараа борооны ус ихээр тогтсон орон сууцны хороолол, гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан шуудуу, хогийн цэг, иргэд ихээр зорчдог зах худалдааны төвүүдэд үерийн дараах ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.
Ариутгал халдваргүйтгэлийг хийснээр халдварт өвчин үүсгэгч өвчнөөс урьдчилан сэргийлэх ба халдваргүйтгэл хийхээс өмнө хөрсний гадаргуугийн арчдасын дээжийг баталгаажсан лабораторид шинжлүүлж, үр дүнд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгж 7,2 сая мкв талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийгээд байна.